Инженер, технологийн сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ 

Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим 

 

Ажлын байрны нэр:  Тэнхимийн туслах ажилтан 

Орон тоо: 1 /үндсэн/ 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй 

Мэргэжил: Сэргээгдэх эрчим хүч, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Цөмийн инженерчлэл болон Монгол хэл шинжлэл 

Мэргэшил: Сэргээгдэх эрчим хүч, Хүрээлэн буй орчны инженерчлэл, Цөмийн инженерчлэл болон Монгол хэл шинжлэл 

Туршлага: Өмнө хийсэн ажил нь тэнхимийн туслахтай дүйцэх туршлагатай бол давуу тал болно 

Ур чадвар: 

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх; 
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй; 
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай; 
  • Хариуцлагатай, шуурхай; 
  • Багаар ажиллах чадвартай; 
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай; 
  • Ачаалал даах чадвартай байх. 
  • Инженерчлэлийн салбарын суурь мэдлэгтэй, Цаашид өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа сайжруулах эрмэлзэлтэй байх нь давуу тал болно. 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/ 
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар 
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн) 
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй) 

 

Бүртгэл: 2024 оны 11 дүгээр  сарын 04–08-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ. 

Утас: 75754400-1133 

 

Захиргаа, хүний нөөцийн газар 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар