МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн
Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээний ажилтан (Сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн)
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Түүх, археологийн чиглэлээр магистраас дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 15 жилээс илүүгүй ажилласан байх
- Идэвхитэй, хичээнгүй
- Харилцааны өндөр чадвартай
- Ачлаалал даах чадвартай
- Хээрийн судалгаанд оролцох сонирхолтой
- Цагийн зөв хуваарилалттай
Гүйцэтгэх үүрэг:
- Сан хөмрөгт эх хэрэглэгдэхүүн хүлээн авах
- Сан хөмрөгийн тооллогын ажлын зохион байгуулах, гүйцэтгэх
- Сан хөмрөгт ажиллах судлаачдад эх хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх, хүлээн авах
- Сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын горим, ажиллах журмыг мөрдүүлэх
- Хээрийн судалгааны ажилд оролцох
- Эрдэм шинжилгээний боловсруулалт хийж, тайлан бичих
- Эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл, хамтын бүтээл, өгүүлэл бичиж хэвлүүлэх
- Их дээд сургуульд мэргэжлийн дагуу хичээл заах
- Хүрээлэнгийн үйл ажиллагаанд дэмжлэх үзүүлэх, сурталчлан таниулах
- Захиргааны ажилд оролцох
- Үндэсний болон хамтарсан төсөлд идэвхи санаачлагатай оролцох
- Хамт олныг хамарсан олон нийтийн арга хэмжээнд оролцох, түүнийг зохион байгуулах
Туршлага: Их дээд сургууль, судалгааны болон үйлдвэрлэлийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Хэрэглэх техник хэрэгсэл
- Мэдээлэл харилцааны хэрэгсэл
- Компьютер
- Хээрийн судалгааны багаж хэрэгсэл
Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээний ажилтан (Мэдээллийн сан, технологи хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан) -1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Их дээд сургуулийн бакалавраас дээш зэрэгтэй
- Идэвхи санаачлагатай
- Харилцааны өндөр чадвартай
- Ачлаалал даах чадвартай
- Хээрийн судалгаанд оролцох сонирхолтой
- Цагийн зөв хуваарилалттай
- Өсөж хөгжих эрмэлзлэлтэй
Гүйцэтгэх үүрэг:
- Хээрийн судалгааны газарзүй, топографийн багаж тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангах, хэмжилт хийж, мэдээллийг боловсруулах
- Хээрийн судалгааны ажилд оролцох
- Сан хөмрөгийн тооллогын ажлын зохион байгуулах, гүйцэтгэх
- Сан хөмрөгт ажиллах судлаачдад эх хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх, хүлээн авах
- Эрдэм шинжилгээний боловсруулалт хийж, тайлан бичих
- Эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээл, хамтын бүтээл, өгүүлэл бичиж хэвлүүлэх
- Их дээд сургуульд мэргэжлийн дагуу хичээл заах
- Хүрээлэнгийн үйл ажиллагаанд дэмжлэх үзүүлэх, сурталчлан таниулах
- Захиргааны ажилд оролцох
- Үндэсний болон хамтарсан төсөлд идэвхи санаачлагатай оролцох
- Хамт олныг хамарсан олон нийтийн арга хэмжээнд оролцох, түүнийг зохион байгуулах
Туршлага: Их дээд сургууль, судалгааны болон үйлдвэрлэлийн байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай
Хэрэглэх техник хэрэгсэл
- Мэдээлэл харилцааны хэрэгсэл
- Компьютер
- Хээрийн судалгааны багаж хэрэгсэл
- Лабораторийн багаж хэрэгсэл
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131, 1132, 1135, 1138
Захиргаа, хүний нөөцийн газар