МУИС, ШУС, ХУС, Ази судлалын тэнхимийн Турк орон судлалын салбар болон түүний дэргэдэх “Таван Ухаан клуб” хамтран “Руни бичгийг тайлж уншсаны 131 жилийн ойд зориулан “ТҮРЭГ СУДЛАЛ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал”-ыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын дунд уламжлал болгон зарлаж байна.

Хамрах хүрээ:
- Түрэг, уйгур судлал
- Хэл шинжлэл
- Утга зохиол
- Түүх, угсаатан
- Археологи, антропологи
- Олон улсын харилцаа
- Олон улс судлал
Эрхэм хүндэт багш, оюутан та бүхнийг энэхүү эрдэм, шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.