МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХИМИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Лаборант
ОРОН ТОО: 1
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль, дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах;
- Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
- Хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис зэргийг бэлэн байлгах, сургалтад туслах;
- Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах
Боловсрол: Дээд, бакалавр
Мэргэжил: Химич
Мэргэшил: Хими
Ур чадвар:
- Химийн үндсэн суурь мэдлэгтэй, химийн бодис урвалж хадгалах, бэлтгэх туршлагатай
- Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
Туршлага: Химийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт, туршилт, сорил хийх, бодис урвалжтай ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
- Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132,
Хууль, хүний нөөцийн бодлогын газар