Төрийн дээд одон, медаль гардуулж, төрийн дээд цол хүртсэн багш нарт хүндэтгэл үзүүллээ

Share Button

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий МУИС-ийн багш, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагнасныг МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг гардуулан өглөө.

Алтангадас одонгоор ИТС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн ахмад ажилтан А.Өлзийбадрах, ИТС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Д.Эрдэнэчимэг нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар ШУС-ийн Химийн тэнхимийн дэд профессор Н.Амгалан, МТЭС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн дэд профессор Н.Пүрэвцогт нарыг тус тус шагнасныг гардууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн МУИС-ийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн ахмад багш С.Лодойсамба, Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн МУИС-ийн профессор Ж.Даваа, МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор Д.Дашдулам, Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртсэн МУИС-ийн Хангамж үйлчилгээний газрын ахмад ажилтан Б.Дэлгэрцэцэг нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан багш, ажилтнууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар