Монгол улсын хөдөлмөрийн яам, Монгол улсын хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт зөвөлгөөн өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн төв биржийн хурлын танхимд боллоо.
Тус зөвлөгөөнд
– Монгол улсын хөдөлмөрийн яам
– Боловсрол, Шинжлэх ухааны яам
– Хөдөлмөрийн судалгааны институт
– Нийслэлийн хөдөлмөрийн газар
– Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо
– Ажил мэргэжлийн үндсэн зөвөлхүүдийн холбоо
– МУИС- ийн Оюутанд үйлчлэх төв
– ШУТИС- ийн Оюутны хөдөлмөрийн бирж
– Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Ганабелл институт
– ЕБС- ийн төлөөлөл, 28-р сургууль зэрэг хөдөлмөр, нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын төлөөлөл оролцож ажлын чиглэл, үйл ажиллагаагаа танилцуулж цаашид уялдаа холбоотой ажиллах талаар санал мэдээлэл солилцсон юм.
Зөвлөгөөний үеэр байгууллагуудын зүгээс мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэжилтэнг Их сургуулийн түвшинд бэлтгэх талаар Боловсрол, Шинжлэх ухааны яаманд санал тавих, мөн ЕБС-ийн хичээлийн хуваарьт мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлийг зайлшгүй оруулах шаардлагатай зэрэг саналыг дэвшүүлж байв.