“Санхүү, эдийн засагчдын өдөр”-ийг тохиолдуулан ажилтнуудад шагнал гардууллаа

Share Button

Өнөөдөр “Санхүү, эдийн засагчдын өдөр”-ийг тохиолдуулан МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн нар тус сургуулийн санхүү, бүртгэл, эдийн засгийн ажилтнуудад шагнал гардуулан, хүндэтгэл үзүүлэв.

МУИС-ийн Хүндэт жуухаар Ахлах нягтлан бодогч Б.Батчимэг, Д.Мөнхтуяа, Нягтлан бодогч Э.Энхсайхан нарыг, МУИС-ийн Баярын бичгээр Нягтлан бодогч Ж.Батхүү, Г.Түвшинжаргал, Б.Эрдэнэцэцэг, Нярав Д.Оюунцэцэг нарыг шагналаа.

Мөн Монгол Улсын Худалдааны салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэсний 100 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Ахлах нягтлан бодогч Б.Бадамхандыг “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг гардууллаа.

Монгол Улсын Их Сургуулийн санхүү, бүртгэл, эдийн засаг, төлөвлөлтийн нэгжид ажиллаж байсан ахмад багш, ажилтан болон одоо ажиллаж байгаа нийт санхүүч, эдийн засагч та бүхэнд “Санхүү, эдийн засагчдын өдөр”-ийн мэнд дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар