Шинжлэх ухааны сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Шинжлэх ухааны сургууль

Ажлын байрны нэр: Захирлын туслах (Шинжлэх ухааны сургууль)

Орон тоо: 1

Гүйцэтгэх чиг үүрэг:

  1. Сургуулиас гарч буй захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичгийг боловсруулах, хөтлөн баримтжуулах, албан хэрэг хөтлөлтийн явцад баримт бичгийг хадгалах, ашиглах, баримтжуулах ажиллагааг зохион байгуулах;
  2. Байгууллага, албан тушаалтанд хандаж бичсэн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авах, бүртгэх, хугацаанд нь хяналт тавих;
  3. Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлөх, албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу баримтжуулах;
  4. Сургуулийн багш, ажилтны хүний нөөцийн мэдээллийг бүрдүүлэх.

Боловсрол: Дээд, бакалавр

Мэргэжил: Мэргэжил харгалзахгүй,

Мэргэшил: Албан хэрэг хөтлөлтөөр мэргэшсэн үнэмлэхтэй байх

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

Туршлага: Бичиг хэргийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /НДШ төлөлтийн лавлагаа/
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл: 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132,

Захиргаа хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар