2013 оны 03 сарын 20 өдөр МУИС-ийн Эрдмийн зөвлөл шинэ бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийж Эрдэмтэн нарийн бичгийн даргаа сонголоо.
Хурал нийт 64 хүний ирцтэйгээр нууц санал хурааж, Н.Батнасан, Ц.Ганболд, Д.Түмэнжаргал нар нэр дэвшсэнээс 35 хүний саналаар ЭЗС-ийн багш Н.Батнасан МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга боллоо.