“Эрасмус+” төслийн багш солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Хорват Улсын Дубровникийн Их Сургууль (University of Dubrovnik, Croatia)-ийн багш солилцооны хөтөлбөрийн (Teaching Training Mobility) сонгон шалгаруулалтад урьж байна.

Уг хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн дор дурдсан чиглэлийн багш байх шаардлагатай бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.

Мэргэжлийн чиглэл:

-Эдийн засгийн түүх, онолын чиглэлийн багш нар (4 хүн)

Хөтөлбөрийн хугацаа:

  • Өвлийн улиралд: 10-р сарын сүүлийн өдрүүдээс 11-р сарын эхэн үе, мөн 12-р сарын эхэн хугацаанд
  • Зуны улиралд: 3-р сараас 5-р сарын хооронд

Тэтгэлгийн хэмжээ:

  • Хоёр талын нислэгийн тийзийн төлбөр.
  • Зочин багшаар ажиллах хугацааны амьжиргааны зардал (өдөрт 140 евро).
  • Зочин багш нар хөнгөлөлттэй үнээр Akademis буудалд байрлах боломжтой.

Тавигдах шаардлага:

  • МУИС-д Эдийн засгийн түүх, онолын чиглэлээр багшилдаг байх
  • МУИС болон Дубровник Их Сургуулийн Эдийн засгийн тэнхим, хөтөлбөрийн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Багшийн товч анкет (Европын Холбооны EUROPASS стандартаар бичигдсэн байх)
  • Багшлах ажлын төлөвлөгөө
  • Англи хэлний түвшнийг нотлох баримт бичиг

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 25 (Лхагва гараг) хүртэл

  • Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн cooperation@num.edu.mn цахим хаягаар явуулна. Subject хэсэгт (TEACHEXCH, DUBROVNIK, /NAME/) гэж бичнэ.
  • Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.

Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл гарвал Хамтын ажиллагааны газрын 75754400-(1165), (1166) дугаарт холбогдоно уу.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар