Цахим шилжилтийн газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ГАЗАР

Ажлын байрны нэр: Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Орон тоо: 1 (үндсэн)

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Сүлжээний аюулгүй байдал

Мэргэшил: Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Сүлжээний аюулгүй байдал

Туршлага: Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, мэдээллийн аюулгүй байдал болон кибер халдлагын эсрэг үйл ажиллагаанд оролцож байсан

Ур чадвар:

  • Шаардлагатай программ хангамж, техник хангамжийг бүрэн эзэмшсэн, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх,
  • Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай,
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтийн талаар мэдлэгтэй байх,
  • Баг удирдан зохион байгуулах чадвартай байх,
  • Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх,
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх,
  • Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх,
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх,
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх,
  • Системийн код, өгөгдлийн сан, байгууллагын сүлжээ холбооны системийн болон мэдээллийн нууцлалыг сайтар сахих

Гүйцэтгэх үүрэгМУИС-ийн цахим шилжилтийн үйл ажиллагаанд мэдээллийг бий болгох, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулахад ашиглагдаж буй мэдээллийн технологийн шийдэл болон үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үнэлэх бууруулах, кибер хандлагаас сэргийлэх;

 

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ГАЗАР

Ажлын байрны нэр: Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн

Орон тоо: 1 (үндсэн)

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засаг, Маркетинг, Статистик, Мэдээллийн технологи

Мэргэшил: Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засаг, Маркетинг, Статистик, Мэдээллийн технологи

Туршлага: Дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж байсан туршлагатай, шинийг эрэл хайгуул хийх, бодит анализ хийх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх арга хэрэгслийг ашиглах чадвартай, бизнесийн цар хүрээний талаар мэдлэгтэй байх.

Ур чадвар:

  • Судалгаа, шинжилгээ, өгөгдлийн анализ хийж, дүгнэлт тайлан боловсруулах чадвартай байх,
  • Хянах, төлөвлөх, шийдвэр гаргах чадвартай байх,
  • Баг удирдан зохион байгуулах чадвартай байх,
  • Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх,
  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, мэдээллийн технологийн мэдлэгтэй бол давуу тал болно.

Гүйцэтгэх үүрэгМУИС-д цахим шилжилтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдөлд тулгуурласан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, нэвтрүүлэх; бий болгосон бүтээгдэхүүний үнэ цэнийг хамгийн өндөр байлгаж хэвийн найдвартай ажиллахад чиглэсэн үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх

 

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ГАЗАР

Ажлын байрны нэр: Сүлжээний шийдлийн мэргэжилтэн

Орон тоо: 1 (үндсэн)

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Компьютерийн сүлжээ, Холбоо, Мэдээллийн технологи

Мэргэшил: Компьютерийн сүлжээ, Холбоо, Мэдээллийн технологи

Туршлага: Сүлжээ холбооны зохион байгуулалт, серверийн зохион байгуулалт тохиргоо хийж байсан, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх.

Ур чадвар:

  • Сүлжээний бүтэц, тоног төхөөрөмж ба программ хангамжийн түвшинд эзэмшсэн,
  • Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай,
  • Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай,
  • Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх,
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх,
  • Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх,
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх,
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх,
  • Байгууллагын сүлжээ холбооны системийн болон мэдээллийн нууцлалыг сайтар сахих

Гүйцэтгэх үүрэгМУИС-ийн сүлжээ, холбооны зохион байгуулалтын шийдлийн боловсруулах, найдвартай ажиллагааг хангах; сүлжээний төхөөрөмж дэд системийн суурилуулалт, серверийн техникийн зохион байгуулалт тохируулга хийх, хүчин чадал нөөцийг үр ашигтай ашиглах;

 

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ГАЗАР

Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн мэргэжилтэн

Орон тоо: 1 (үндсэн)

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Програм хангамжийн инженер, Мэдээллийн технологи, Компьютерийн ухаан

Мэргэшил: Програм хангамжийн инженер, Мэдээллийн технологи, Компьютерийн ухаан

Туршлага: Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож, өгөгдлийн сантай ажиллаж байсан.

Ур чадвар:

  • Програм хангамж, мэдээллийн систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай,
  • Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Dot net, web хөгжүүлэх мэдлэг, чадвартай,
  • Уян хатан дасан зохицох чадвартай байх,
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх,
  • Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх,
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх,
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх,
  • Системийн код, өгөгдлийн сан, мэдээллийн нууцлалыг сайтар сахих

Гүйцэтгэх үүрэгМУИС-ийн цахим шилжилтийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа мэдээллийн систем, цахим үйлчилгээний хэрэглэгчдийг харьцан ажиллахад цахим хэлбэрээр тусламж үзүүлэх, шинээр нэвтрүүлсэн мэдээллийн систем, цахим үйлчилгээ хэрэглэгчдэд сурталчлах, заавар зөвлөгөөгөөр хангах, хэрэглээг нэмэгдүүлэх, алдаа дутагдлыг илрүүлэх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар,
  • Иргэний үнэмлэхийн хуулбар,
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
  • Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 1 дүгээр сарын 20-31-ний өдрийг дуустал МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд анкетыг хүлээн авна.

 

Утас: 75754400-1131

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар