Төрийн дээд одон мядалиар энгэрээ мялаалаа

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Казак түмний Наурыз хаврын баярыг тохиолдуулан эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хууль эрх зүй, батлан хамгаалах, сэтгүүл зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Монгол Улсын төрийн одон, медалиар өнөөдөр шагналаа.

IMG_0041

Энэхүү хаврын сарын билигт сайн өдөр МУИС-ийн НШУС-ийн багш Ломбын Норовсүрэн Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор ,  ББС-ийн багш Ц.Цэндээхүү  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, ЭЗС-ийн багш П.Оюунбилэг Алтангадас одонгоор  энгэрээ мялаасан юм.  Төрийн дээд одон медаль хүртсэн эрдэмтэн багш нараа МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 

Мөн энэ үеэр баярын сэтгэгдлээ хуваалцан олон жилийн хөдөлмөр бүтээлийг минь төр засаг үнэлж байгаад баяртай буйгаа илэрхийлээд, энэ бол эрдмийн хамт олон, Их сургуулийн минь хишиг буян юм хэмээн ББС-ийн Ургамал судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Ц.Цэндээхүү өөрийн номын дээжээс өргөн барилаа. 

Эрдэмтэн багш нарынхаа цаашдын ажил, эрдмийн үйлсэд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар