Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ

 

Ажлын байрны нэр: Мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтэн -1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Компьютерын сүлжээ, компьютерын инженер, мэдээллийн технологи, электроник;

Мэргэшил: Сүлжээ холбоо, техник хангамжийн чиглэлээр мэргэшсэн байх;

Туршлага:  Дотоод сүлжээний холболт, хэрэглэгчийн болон сургалтын тоног төхөөрөмжийн техник хангамж, программ хангамжийн туршлагатай байх;

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай байх;

Тусгай шаардлага: 

  • Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
  • Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх;
  • Харилцааны соёлтой байх;

Гуйцэтгэх үүрэг:

  • Хичээлийн байрны хэрэглэгчдийн сүлжээний холболтын хэвийн ажиллагааг хангах, үйлчилгээ хийх, шинээр холболт хийх, холболт дээр тэмдэглэгээ хийх;
  • Дотоод сулжээний төхөөрөмжийн физик аюулгүй байдал, найдвартай байдлыг хангах;
  • Хариуцсан байрны дотоод сүлжээний өөрчлөлийг хянуулж, техникийн бичиг баримт, зураглалд тусгуулах;
  • Хичээллийн байран дээр байрлах ТҮЦ машин, хурлын болон хичээлийн анги танхимуудын проектор, ухаалаг самбар, компьютер, тоног төхөөрөмжийн холболт хийх, хэвийн ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг засуулах, суурилуулах, сэлбэх, худалдан авах санал оруулах;
  • Багш ажилтны албан хэрэгцээний компьютер, принтер, дотуур утасны холболт, хэвийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Хяналтын камерын хэвийн ажиллагааг хангах, үйлчилгээ хийх, эвдрэл гэмтлийн шалтгааныг тодруулах, хэвийн ажиллагааг хариуцах;
  • Багш ажилтны интернет дотоод сулжээ, мэдээллийн систем ашиглах талаар мэргэжлийн анхан шатны уйлчилгээ үзүүлэх, заавар зөвөлгөө өгөх;
  • Бүрэлдэхүүн сургуулийн цахим хуудасны мэдээллийг бэлгэсэн агуулгаар тогтмол шинэчлэх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрийн 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131, 1132, 1135, 1138

Захиргаа, хүний нөөцийн газар

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар