МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль, Математикийн хүрээлэн, ШУТИС-ийн Математикийн Сургууль, МУБИС-ийн Математик Статистикийн Сургууль, Монголын Математикчдын Нийгэмлэг хамтран жил бүр зохион байгуулдаг Математик Компьютерийн Ухаан – 2013 эрдэм шинжилгээний хурал 2013 оны 3-р сарын 22-нд МУИС-д явагдлаа. Уг хурлын үеэр багш, судлаачдын 2012 онд мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн ажлуудаас шилдэг бүтээл шалгаруулсан бөгөөд МКС-ийн Алгебрийн тэнхимийн багш, д-р Б.Чулуундорж Journal of Algebra and Its Applications сэтгүүлд хэвлүүлсэн “On a problem of A.V.Grishin” ажлаараа шилдэг бүтээлийн эзнээр тодорлоо. Математикийн хүрээлэнгийн нэрэмжит уг шагналыг цаашид жил бүр уламжлан болгон олгох юм. Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд шилдэг бүтээлийн болон зохион байгуулагч талуудын илтгэлүүдийг хэлэлцсэнээс гадна үдээс хойш Математик, Хэрэглээний математик, Математикийн заах арга зүйн чиглэлээр салбар хуралдаанууд явагдаж, нийт 30 гаруй илтгэл тавигдсан байна.