Японы Нийгатагийн их сургуультай Олон улсын харилцаа, бүс нутаг судлалын 1+1 магистрын хамтарсан хөтөлбөр боловсруулж байна

Share Button

МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат, ОУХ-ны тэнхимийн эрхлэгч дэд профессор С.Баясгалан нар Японы Нийгата мужийн их сургуультай хамтран ажиллах зорилгоор тус сургуульд айлчилж сургуулийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцан Монгол-Японы асуудлаар лекц уншив. Нийгата мужийн их сургууль нь 2025 оны 11 сард МУИС-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд уг айлчлал болсон юм.

УТСОУХНУС болон Нийгата мужийн их сургуультай дараах хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов. Үүнд:

  • багш нарын хоорондын солилцоо, зочин профессорыг урих
  • эрдэм шинжилгээний хамтарсан хурал зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлэх
  • хоёр сургууль бакалавр болон ахисан түвшний хамтарсан хөтөлбөр боловсруулах тал дээр хамтран ажиллах.

Уулзалтын үр дүнд хоёр сургуулийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тал дээр хоёр тал санал нэг байгаа, сургалт, судалгааны, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах өргөн боломжтой болох, харилцах эрмэлзэлтэй байгаа талаарх хоёр талын байр суурь нэг байгаагаа илэрхийлэв.

УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат Нийгата мужийн их сургуулийн захирал Рюхей Вакасүгитэй уулзаж байгаа нь

 

Хоёр сургуулийн албан ёсны төлөөлөгчид хамтын ажиллагааны гэрээ болон хамтарсан хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлж санал солилцож байгаа нь

 

Хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээний төсөл дээр ажиллаж буй ажлын хэсэг

 

УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат “Ардчилсан сонгуулийн” талаар илтгэл хэлэлцүүлж байгаа нь

 

ОУХ-ны тэнхимийн эрхлэгч С.Баясгалан “Монгол Улсын гуравдагч хөршийн” талаал илтгэл хэлэлцүүлж байгаа нь

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар