МУИС-ийн багш, судлаач, ахисан түвшний оюутнуудын анхааралд

Share Button

Олон Улсын Солонгос Судлалын Хүрээлэнгээс (The International Society for Korean Studies) зохион байгуулах 16 дахь удаагийн “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” (The 16th ISKS International Conference of Korean Studies) 2025 оны 8-р сарын 18-20-ны өдрүүдэд “Олон туйлт дэлхий ертөнц ба солонгос судлал” (A Multipolar World and Korean Studies) сэдвээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. 

Эрдэм шинжилгээний хурал 10 салбар хуралдаантай, солонгос болон англи хэлээр явагдана. Хурлаар нийгэм, улс төр, эдийн засаг, хууль, түүх, соёл, философи, шашин судлал, угсаатны зүй, урлаг судлал, хэл шинжлэл, уран зохиол, боловсрол судлал, сэтгэл судлал, анагаах ухаан, шинжлэх ухаан технологи гэх мэт олон салбарын асуудлыг хөндсөн солонгос судлалын илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Ерөнхий зохион байгуулагч: Олон Улсын Солонгос Судлалын Хүрээлэн (ISKS)

Хамтран зохион байгуулагчид: Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын ШУА-ийн Олон Улс Судлалын Хүрээлэн.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://isks.org/icks хаягаар орж танилцана уу.

Магистрант болон докторантууд оролцох боломж олгох болсон тул МУИС-д суралцаж буй ахисан түвшний оюутнууд оролцох боломжтой. Зөвхөн МУИС багш, судлаач, ахисан түвшний оюутнууд хурлын төлбөр хураамж төлөхгүй байх эрхтэй.

Хуралд илтгэл тавих хүсэлтэй МУИС-ийн багш, судлаачид 2025 оны 2-р сарын 15-ны дотор https://forms.gle/gTMWLHFjcC8ALtYFA холбоосоор орж хүсэлтээ илгээж болно.

Эсвэл 2025 оны 1-р сарын 31-ний дотор дараах холбоосоор хүсэлтээ илгээж болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSckfuff8pYCS3R5w_AWvfa_K4mzJMRGpD16i7PdqR1On4Rx1w/viewform

Асууж тодруулах зүйл байвал oyuntsetsegd@num.edu.mn цахим хаягаар холбогдож болно.

 

16 дахь удаагийн “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал”-ийн зохион байгуулах комисс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар