МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
“IELTS CENTER-NUM” төв
Ажлын байрны нэр: Менежер
Орон тоо: 1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Магистр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Бизнесийн удирдлага, Менежмент, Сэтгүүл зүй, Боловсрол судлал
Мэргэшил: Менежмент
Туршлага:
Тухайн мэргэжлээр 8-аас доошгүй жил ажилласан
Ур чадвар:
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
- Тайлан зөвлөмж бичих;
- Цахим орчинд ажиллах;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх;
- Асуудлын шалтгааныг тодорхойлох, шийдвэрлэх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах;
- Харилцааны соёлтой, бусдыг ойлгох, хүндлэх;
- Бие даан ажиллах;
Гүйцэтгэх үүрэг: МУИС-ийн дэргэд олон улсын IELTS-ийн шалгалтыг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах, шалгалтад бэлтгэх сургалт үйлчилгээг эрхлэн, төвийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин бүрдүүлэх, үйл ажиллагааны зорилго чиглэл, үйлчилгээний чанар, төрлийг олон нийтэд сурталчлан таниулах;
Гүйцэтгэх үүрэг: IELTS-ийн шалгалтыг МУИС-ийн болон Британийн консулын үйл ажиллагааны дүрэм, журам, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд олон улсын чанар стандартад нийцсэн, чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, олон улсын шалгалтыг ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулах;
Ажлын байрны нэр: Шалгагч мэргэжилтэн
Орон тоо: 2 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Мэдээллийн систем, мэдээллийн технологи, Эрхзүй
Мэргэшил: Дээрх чиглэлээр мэргэшсэн
Туршлага: Тухайн мэргэжлээр 8-аас доошгүй жил ажилласан
Ур чадвар:
- Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
- Тайлан зөвлөмж бичих;
- Цахим орчинд ажиллах;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
- Өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийх;
- Асуудлын шалтгааныг тодорхойлох, шийдвэрлэх;
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах;
- Харилцааны соёлтой, бусдыг ойлгох, хүндлэх;
- Бие даан ажиллах;
Гүйцэтгэх үүрэг: МУИС-ийн дэргэд олон улсын IELTS-ийн шалгалтыг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах, шалгалтад бэлтгэх сургалт үйлчилгээг эрхлэн, төвийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчинг бүрдүүлэх, үйл ажиллагааны зорилго чиглэл, үйлчилгээний чанар, төрлийг олон нийтэд сурталчлан таниулах;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар