Ректорын зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2025.01.21-ний өдрийн хурлын мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцах /МУИС-ийн ШУТУБП-ийн захирал О.Мөнхбат/
  2. ХЗС-ийг түшиглэн байгуулсан Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төвийг Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн хүрээлэн болгон өргөжүүлэх тухай /ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор Э.Байгал/
  3. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шаардлагын дагуу хэрэгжүүлж буй ажлын явцын тайлан /Хангамж үйлчилгээний газрын дарга З.Баярбаатар/
  4. МУИС-ийн 2024 оны өмч хөрөнгийн тооллогын үр дүнгийн мэдээлэл /Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн/
  5. Үндсэн цалинд хийсэн шинжилгээний үр дүн, Үйлчилгээний зарим ажилтны ажлын ачаалллын норматив тооцох аргачлал /Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн/
  6. Бусад асуудал:

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцав.
  2. ХЗС-ийг түшиглэн байгуулсан Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны төвийг Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн хүрээлэн болгон өргөжүүлэхийг дэмжиж, ректорын тушаал гарган баталгаажуулахаар шийдвэрлэв.
  3. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шаардлагын дагуу хэрэгжүүлж буй ажлын явцын тайлантай танилцаад, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.
  4. МУИС-ийн 2024 оны өмч хөрөнгийн тооллогын үр дүнгийн мэдээллийг хэлэлцээд актлахаар санал оруулж байгаа нийт 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгийг УЗ-өөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр боллоо.
  5. Үндсэн цалинд хийсэн шинжилгээний үр дүнтэй танилцав. Үйлчилгээний зарим ажилтны (СХЧБГ-ын зарим мэргэжилтэн, хичээлийн болон оюутны байрны зохион байгуулагч, үйлчлэгч) ажлын ачааллын норматив тооцох аргачлалыг батлав. Мөн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн туслахын орон тоог 1-ээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар