Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ

 

Ажлын байрны нэр:  Лаборант -2 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Мэргэжил: Электроникийн инженер

Мэргэшил: Электроникийн инженер

Ур чадвар:

  • Электроникийн багаж тоног төхөөрөмжтэй ажиллах
  • Туршилтын хэлхээ угсрах, туршилт төлөвлөх, хийх, гагнах
  • Электроникийн багаж төхөөрөмжийн эвдрэлийг оношлох, засах
  • Arduino IDE, Scratch, SolidWorks программууд ашиглах, код бичих
  • SPICE эсвэл MultiSim программ дээр симуляц хийх

Тусгай шаардлага: 

  • Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
  • Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Төр, улсын болон байгууллага, иргэдийн нууцыг хадгалах;
  • Судалгааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
  • Ашиг, сонирхлын болон ёс зүйн зөрчилгүй байх
  • Харилцааны соёлтой байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131, 1132, 1135, 1138

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар