Унгар Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Share Button

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущанскиг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр орны боловсрол, академик хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Др. Обрущански Унгар Улсад суралцахаар явж буй монгол оюутнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буйг онцлон дурдаад МУИС-д Ерөнхий суурь хичээлээр Унгар хэлийг сонгон судлах боломжийг бүрдүүлэх, улмаар Унгар хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. МУИС-ийн ректор Б.Очирхуяг уг саналыг таатай хүлээн авч, МУИС-д Унгар хэлний сургалтыг үе шаттайгаар нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.

Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущански, Элчин сайдын нарийн бичгийн дарга Г.Хишигбадам, МУИС-ийн талаас Ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Наргил нар оролцлоо.

Энэ жил Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд ирэх нэг жилийн хугацаанд хоёр улсын академик хамтын ажиллагааг өргөжүүлэх соёл, эрдэм шинжилгээний олон талт үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар