Олон улсын Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй “ТОП 1%” буюу шилдэг бүтээлд MУИС-ийн судлаачдын бүтээлүүд үнэлэгдэж байна

Share Button

Дэлхийн их сургуулиудын эрэмбийг тогтоодог “Times Higher Education (THE)”  байгууллага нь үнэлгээг сургалт, судалгааны орчин, судалгааны чанар, гадаад хамтын ажиллагаа, аж үйлдвэр гэсэн 5 бүлэг үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд тус үзүүлэлтүүдээс  эрдэм шинжилгээний үйл ажиллагаатай холбогдох үзүүлэлтүүд хамгийн өндөр буюу 59 хувийг эзлэж байна.  THE байгууллага нь 2023 оноос эрдэм шинжилгээний чанарын үзүүлэлтэд судалгааны хүч, шилдэг судалгаа, судалгааны нөлөө гэсэн чанарын 3 шинэ үзүүлэлтийг нэмж үнэлгээ хийж байгаа нь олон улсад эрдэм судлалын ажлын үр дүнгээ хэвлүүлж буй судаачдын бүтээлийн чанар нь тухайн харъяалагдах их сургуулийг олон улсад эрэмбээ ахиулахад чухал нөлөөтэй болохыг батлан харуулж байна.

Times Higher Education байгууллагын үнэлгээний шалгуур үзүүлэлт

  Pillar Metric % weighting Total %
 

1

 

Teaching

 

Teaching Reputation 15.00  

29.5

Student Staff Ratio 4.50
Doctorate Bachelor Ratio 2.00
Doctorate Staff ratio 5.50
Institutional Income 2.5
2 Research Environment Research Reputation 18.00  

59.0

Research Income 5.50
Research Productivity 5.50
3 Research Quality Citation Impact 15.0
Research Strength 5.0
Research excellence 5.0
Research influence 5.0
4 International outlook International Students 2.50  

7.50

International Staff 2.50
International Co-authorship 2.50
Studying Abroad 0.00
5 Industry Industry income 2.00 4.0
Patents 2.00
100.0 100.0

Эх сурвалж: Methodology for overall and subject ranking for the times higher education world university rankings 2025

2025 оны 2 дугаар сарын байдлаар олон улсын Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлд дүн шинжилгээ хийдэг Incites платформын чанарын үнэлгээний үзүүлэлт болох ТОП 1% буюу хамгийн шилдэг бүтээлийн жагсаалтад МУИС-ийн судлаачдын 1980-2024 оны хугацаанд  хэвлүүлсэн бүтээлүүдээс нийт 21 бүтээл жагссан болохыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр бүтээлийг хэвлүүлсэн эрдэмтэн, судлаач та бүхнийг МУИС-ийн олон улсад өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрийг оруулж буйд талархан МУИС-ийн нийт эрдмийн хамт олны өмнөөс баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье.

 

Судалгаа хөгжүүлэлтийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар