Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн “Төсөл хэрэгжүүлэгчдийн уулзалт – 2025” энэ оны 1-р сарын 29-30-ны хооронд цахимаар зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар төслийн хэрэгжилт, хяналт, төслийн дараах аудит, хэрэгжүүлэлтэд анхаарах зүйлсийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн. Мөн бүс нутгийн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд Ази – Номхон далайн бүсийн уулзалтад “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслийн МУИС-ийн зохицуулагч О.Алтансүх оролцож, DOMANI төслийн талаар танилцууллаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Төслийн цахим хуудас: https://domaniproject.eu/
Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/domani
Төслийн YouTube суваг:
Нийтлэл бэлтгэсэн:
О.Алтансүх, МУИС
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.