Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” хөтөлбөрийн хүрээнд Хорватын Дубровникийн их сургуульд ШУС-ийн Биологийн тэнхимийн Биологийн хөтөлбөрийн оюутан Б.Энх-Амар, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн сэтгүүл зүйн хөтөлбөрийн оюутан Г.Саруулсанаа болон Эдийн засгийн тэнхимийн эдийн засгийн хөтөлбөрийн магистрант оюутан Э.Номун нар 1 семестрийн хугацаатай суралцаж эхэллээ.
Италийн Ка Фоскари Венецийн их сургууль (University Ca Foscari Venice)-д ШУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн магистрант оюутан П.Буянцогт болон ИТИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн докторант оюутан Г.Отгондэмбэрэл нар тэнцсэн бөгөөд мөн 1 семестрийн хугацаатай Италид суралцаж байна.
Францын Парис Нантерийн их сургууль (University Paris Nanterre)-ийн магистрын солилцооны хөтөлбөрт ШУС-ийн Антропологи, археологийн тэнхмийн тэнхимийн антропологийн хөтөлбөрийн оюутан Б.Ариунзаяа болон Түүхийн тэнхимийн түүхийн хөтөлбөрийн Б.Пүрэвдорж нар шалгаран суралцаж байна.
Бүтэн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууддаа баяр хүргэж сурлага, эрдэм судлалын өндөр амжилт хүсье.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР