Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, Монос ХХК-тай хамтран 2025 оны 2 сарын 24, 25, 26-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МУИС-ийн эмнэлэг дээр эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийж, зөвлөгөө өгөх бөгөөд 2 сарын 24-ний өдөр МУИС-ийн оюутан суралцагчдыг, 25 болон 26-ны өдрүүдэд Багш, ажилтнуудыг хамруулна. Иймд оюутан суралцагчид, багш, ажилтан та бүхнийг хүрэлцэн ирж, идэвхтэй хамрагдахыг урьж байна.

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар