МУИС-ийн ОУХС-ийн Олон улсын харилцааны тэнхим, БНСУ Ёнсей Их Сургуулийн “Өрнө Дорно судлалын хүрээлэн”-тэй хамтран “Бүс нутаг судлал” хичээлийн хүрээнд “Зүүд Хойд Ази ба БНСУ-ын гадаад бодлого” сэдвээр нийт 32 цагийн онлайн хичээлийг өнөөдрөөс тус сургуулийн III IV дүгээр курсын оюутнуудын дунд англи, солонгос хэлээр явуулж эхэллээ.
Хичээлийг Ёнсей их сургуулийн улс төр, гадаад бодлого судлалын тэнхимийн багш Бэ Жон Юн англи хэлээр, мөн тэнхимийн багш, Өрнө дорно судлалын хүрээлэнгийн захирал И Ён Ху солонгос хэлээр удирдан явуулах юм. Хичээлийн агуулгад Зүүн Хойд Азийн түүхэн болон өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, БНСУ-ын Зүүн хойд Азид явуулах гадаад бодлого, Бүс нутгийн маргаантай асуудлууд, Солонгосын хойгийн асуудал, Хоёр солонгосын харилцаа, БНСУ-ын гадаад бодогын түүхэн тойм, нийгэм улс төр, эдийн засаг, соёлын бодлого зэрэг сэдвүүд багтаж байгаа юм байна.
3-р сарын 25-аас зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд үргэлжлэх уг онлайн хичээл нь 24 цагийн онлайн лекц, 8 цагийн семинар хичээлээс бүрдэх бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва гарагийн 16:00 цагаас тус сургуулийн хичээлийн байранд явагдах юм. Шилдэг оюутнууд 2013 оны зун Ёнсей их сургууль дээр зохион байгуулагдах ” Зүүн Хойд Ази ба Солонгосын гадаад бодлого” сэдэвт семинарт оролцох юм байна.