Бизнесийн сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

 

Ажлын байрны нэр: Бизнес консалтинг төвийн менежер -1 /үндсэн/

Ажлын байранд тавигдах шаардлага: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эдийн засаг, Бизнесийн удирдлага

Мэргэшил: Менежмент, санхүү, эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр мэргэшсэн,

Туршлага:  

  • Богино хугацааны захиалгат сургалт зохион байгуулж байсан,
  • Зөвлөх үйлчилгээ, сургалт, энтрепренершипийг чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан
  • Бизнесийн байгууллагуудад зориулсан зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг боловсруулж, сурталчлах, хэрэгжүүлэх
  • Зөвлөх үйлчилгээний тендерт материал бүрдүүлэх, зөвлөх үйлчилгээний багийг дэмжих

Ур чадвар:

  • Монгол болон англи хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай байх;
  • Гадаад хэлийг мэргэжлийн орчинд чөлөөтэй ашиглах чадвартай байх;
  • Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Статистик боловсруулалтын программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
  • Судалгаа, шинжилгээ болон төслийн чиглэлээр зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёлтой байх;

Ажлын байрны нэр:  Бизнес консалтинг төвийн мэргэжилтэн-1 /түр/

Ажлын байранд тавигдах шаардлага: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Статистик

Мэргэшил: Статистик, санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн,

Туршлага:  

  • Сургалтын эрэлтийн судалгаа хийж, хөтөлбөр боловсруулах, төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын бэлтгэл ажлыг хангах, суралцагчдыг бүртгэх
  • Сургалтыг зохион байгуулах, сургалтын тайлан мэдээ гаргах
  • Төвийн санхүүгийн тайлан тооцоо, мэдээ гаргах

Ур чадвар:

  • Монгол болон англи хэлний албан хэрэг бичиг хөтлөлтийн ур чадвар эзэмшсэн байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний болон санхүүгийн программыг бүрэн эзэмшсэн байх;
  • Баг хамт олныг удирдан манлайлдаг байх;
  • Зөвлөх үйлчилгээний тендерт материал бүрдүүлэх;
  • Сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сурталчлах, хэрэгжүүлэх;
  • Гадаад хэлийг мэргэжлийн орчинд чөлөөтэй ашиглах чадвартай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131, 1132, 1135, 1138

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар