OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг 2012 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээний дагуу 13 дахь жилдээ олгож байна Уг тэтгэлэг нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлж хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхтэй суралцаж буй, мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай оюутнуудыг дэмжих зорилготой билээ.
Тэтгэлэг гардуулах арга хэмжээнд МУИС-ийн ХЗС-ийн Солонгосын эрх зүйн төвийн багш, Күнгминь их сургуулийн профессор Ким Дунг Хүн, ХЗС-ийн Солонгосын эрх зүйн боловсрол төвийн мэргэжилтэн А.Дэжидмаа, ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа, зочин багш Ким Жина, багш С.Энхчимэг, Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг, мэргэжилтэн А.Пагамсүрэн, Ц.Энхтайван нар төлөөлөн оролцож суралцагчдад цаашдын сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн батламжийг гардуулан өглөө.
Тэтгэлэгт шалгарсан суралцагчид:
- Б.Энхчимэг (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- Д.Лхам (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- Б.Оюундарь (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- Б.Маралгоо (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- А.Мөнхзул (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- Seo Han Somang (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- Н.Пүрэвцэрэн (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- Н.Жавхлан (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- Г.Дөлгөөн (ХЗС-ийн Солонгосын эрх зүй)
- Б.Цэлмэг (Гадаад хэлний орчуулга-Солонгос)
- Т.Бадамханд (Гадаад хэл, орон судлал-Солонгос)
- М.Тамир (Гадаад хэлний орчуулга-Солонгос)
- Г.Онон (Гадаад хэл, орон судлал-Солонгос)
- Б.Ану (Гадаад хэл, орон судлал-Солонгос)
- Г.Эрдэнэбат (Гадаад хэлний орчуулга-Солонгос)
Тэтгэлэг хүлээн авсан суралцагчдыг төлөөлөн ХЗС-ийн Солонгосын эрх зүй хөтөлбөрийн суралцагч Нямдорж овогтой Пүрэвцэрэн, ШУС-ийн Гадаад хэл, орон судлал (Солонгос) хөтөлбөрийн 4-р түвшний суралцагч Батжаргал овогтой Ану нар тэтгэлэг олгогч талд болон сургуулийн удирдлагуудад талархлын үг хэллээ.
Мөн тэтгэлэгт тэнцсэн суралцагчдаас талархлын мэндчилгээ дэвшүүллээ. Энд дарж үзнэ үү.
Тэтгэлэг авсан нийт суралцагчдадаа цаашдын сурлагын өндөр амжилт хүсье.
МУИС-ийн Оюутны хөгжлийн газар
ХЗС-ийн Солонгосын эрх зүйн боловсрол төв