Оюутны хөгжлийн газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн

ОРОН ТОО: 1 /үндсэн/

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Оюутны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд суралцахуйн үйл ажиллагааг дэмжсэн бүх төрлийн сургалт, зөвлөгөө, үйлчилгээ, үйл ажиллагааг зохион байгуулах;
  2. Оюутны суралцахуй, эрдэм шинжилгээ судалгааны ажил, тэдний санаачилсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  3. Оюутны хөгжлийн хөтөлбөр, суралцахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бусад нэгж, байгууллагатай хамтрах ажиллах талаар санаачилга гаргах, хэрэгжүүлэх;
  4. Хариуцсан ажлын төлөвлөлт, статистик тайлан мэдээ, бүртгэлийг хариуцах;

БОЛОВСРОЛ: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх

МЭРГЭЖИЛ: Нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн

УР ЧАДВАР:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах;
  • Цахим орчинд ажиллах;
  • Мэдээлэл боловсруулах;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах;
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх;
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох;

ТУРШЛАГА: Дээд боловсролын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет,
  2. Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар,
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
  4. Ажил байдлын тодорхойлолт;

Бүртгэл: 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар