“Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Share Button

Багш судлаач, оюутан залуус та бүхэн өөрсдийн энтрепренер сэтгэлгээгээ хөгжүүлж, бизнес эхлүүлэх ур чадварт суралцахыг хүсэж байна уу? Монгол Улсын Их Сургууль (МУИС) Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап-2025” хөтөлбөрийн 9 дэх жилийн бүртгэл эхлэх гэж байна.

Рио Тинто Монгол компанийн дэмжлэгээр жил бүр зохион байгуулдаг уг хөтөлбөр нь багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд багш судлаач, оюутан залуус хамтран өөрсдийн багийг бүрдүүлэн энтрепренер сэтгэлгээ болон судалгааны үр дүнгээ бизнес болгох олон сургалтад хамрагдаж, шинэ санаагаа инновацийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлдэг. Хөтөлбөрийн төгсгөлд зохион байгуулах Pitch Day арга хэмжээний үеэр шилдэг 3 багийг тодруулж, гарааны санхүүжилт олгоно.

Шинийг эрэлхийлэгч багш судлаач, оюутан залуус та бүхнийг “Багш оюутны стартап 2025” хөтөлбөрт өргөнөөр оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага: МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Хөтөлбөрийн үйл ажиллагааны ивээн тэтгэгч байгууллага: РИО ТИНТО МОНГОЛ ХХК

Хөтөлбөрийг дэмжигч байгууллага:

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Судалгааны үр дүнд шинэ технологи бий болгох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани эхлүүлэхийг зорьж байгаа МУИС-ийн багш судлаач оюутнуудын хамтаар баг бүрдүүлж, хөтөлбөрт хамрагдах.
  • Багийн гишүүдийн тоо: Нийт 4-7 хүний бүрэлдэхүүнтэй байх (хамгийн багадаа хоёроос доошгүй мэргэжлийн, нэг бизнесийн оюутан, хоёр хүртэлх багш нарын хамтаар).
  • Бүртгүүлсэн багууд хөтөлбөрийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох.
  • Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах танхимын болон цахим сургалтууд болон хөтөлбөрөөс төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулах менторын зөвлөх үйлчилгээнд цаг тухай бүрд идэвхтэй оролцох.

ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

  • “Рио Тинто Монгол” ХХК нь “Түншлэлийн гэрээ”-ний хүрээнд хөтөлбөрийг дэмжиж жил бүр 100 сая төгрөгийн санхүүжилтийг хөтөлбөрийн үйл ажиллагаа болон багуудын хөгжүүлэлт, бойжуулалтад зориулан зарцуулна.
  • Хөтөлбөрт шалгарсан төслийн гарааны тэтгэлэг нийт 30 сая төгрөгийг МУИС-ийн Эрдэм шинжилгээний төсвөөс санхүүжүүлнэ.

ШАЛГАРСАН ГАРААНЫ КОМПАНИЙН ТӨСӨЛД ОЛГОХ САНХҮҮЖИЛТ

Хөтөлбөрт шагналт байр эзэлсэн гурван байрыг шалгаруулж нийт 30 сая төгрөгийн гарааны санхүүжилтийг олгоно:

  • Тэргүүн байр – 12 сая төгрөг
  • Дэд байр – 10 сая төгрөг
  • Гутгаар байр – 8 сая төгрөг

БҮРТГЭЛ

  • Бүртгэл эхлэх өдөр: 2025 оны 3 сарын 28
  • Бүртгэл дуусах өдөр: 2025 4 сарын 10
  • Бүртгүүлэх QR код болон линк: https://forms.gle/4oqKfTPKKRxQHcnw6

Холбоо барих: МУИС-ийн Технологи дамжуулах төв

tto@num.edu.mn , 77307730 (5310)

МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 505 тоот өрөө

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар