Судалгаа, инновацын чиглэлээр хувийн их сургуулиудтай хамтран ажиллана

Share Button

МУИС олон улсын Scopus мэдээллийн санд бүртгэлтэй төрийн өмчийн зургаан их сургууль, Шинжлэх Ухааны Академи, тэдгээрийн харьяа хүрээлэн, хувийн их дээд сургуулиудын багш, судлаачдын бүтээлд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх ажлын хүрээнд Отгонтэнгэр Их Сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ёслолын ажиллагаанд МУИС-ийг төлөөлөн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, проф. С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Наргил нар оролцсон бол Отгонтэнгэр Их Сургуулийн ректор, доктор Н.Энхзаяа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Б.Одгэрэл, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, доктор Э.Сэлэнгэ болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

Гэрээний дагуу Scopus мэдээллийн санд бүртгэлтэй судалгааны бүтээлүүдийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, зохиогчдын харьяалагдах байгууллагын нэрийн зөрүүг арилгах, бүтээл болон байгууллагын нэрийг баталгаажуулах (profile refinement) ажлыг хамтран санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр тохиролцов. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын их, дээд сургуулиудын багш, судлаачдын олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний бүтээлийн тоо болон эшлэлийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар