МУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль
Албан тушаалын нэр: МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн хичээлийн байрны зохион байгуулагч
Албан тушаалын зорилго: Хичээлийн байрны өдөр тутмын үйлчилгээ, аж ахуйн ажлуудыг зохион байгуулах, багш, ажилтнууд, суралцагчдын ая тухтай ажиллах, сурах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын эд хөрөнгийн бүрэн байдлыг хариуцах, хяналт тавих, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай биелүүлэх;
Албан тушаалын үндсэн үүрэг зорилт:
- Багш, ажилтнууд, суралцагчдын ая тухтай ажиллах, сурах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хичээлийн байрны өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг зохион байгуулж, аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах;
- Байрны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, их болон урсгал засвар, тоног төхөөрөмж, нийтийн эзэмшлийн эд хогшлыг шинэчлэх, шинээр худалдан авах санал, төсөв боловсруулах, удирдлагад тавьж шийдвэрлүүлэх талаар санаачлагатай ажиллах;
- Хариуцаж буй байрны үйлчилгээний ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлэлтийг хариуцаж, хүний нөөцийн мэдээллийн системд оруулах, тогтмол шинэчлэх, ажилтнуудын өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг холбогдох нэгжид хүргүүлэх, шийдвэрлүүлэх;
- Холбогдох дүрэм, журмыг мөрдөн ажиллаж, удирдлагаас өгсөн ажлын байрны чиг үүрэгт хамаарах ажлуудыг цаг хугацаанд нь үнэн зөв, чанартай гүйцэтгэх, байрны талаарх бүх төрлийн судалгаа, тайлан мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах;
Боловсрол: Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр
Тавигдах шаардлага:
- Мэргэжлээрээ болон боловсролын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Нийгмийн даатгалын лавлагаа
Бүртгэл: 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 25-ны өдрийг дуустал МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн хичээлийн байрны 209 тоотод бүртгэнэ.
Утас: 75754400-8101, 96063982