Монгол Улсын Их Сургуульд Азийн сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийн 8 магистрантад Азийн сангийн нэрэмжит Судалгааны тэтгэлэг гардуулах ёслол 2025 оны 04-р сарын 10-нд Азийн сангийн суурин төлөөлөгчийн газрын байранд боллоо.
Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрийн магистрант Б.Аюуш, П.Жаргалан, Б.Батчимэг, Р.Адъяасүрэн, С.Золзаяа, Ц.Энх-Оюун, Н.Батзориг, Д.Элбэрэл нарт Азийн сангийн нэрэмжит Судалгааны тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор, Азийн сангийн Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцооны асуудал эрхэлсэн захирал А.Цолмонтуяа, Азийн сангийн Хүрээлэн буй орчин ба Уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрийн зохицуулагч Э.Энхболд, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал, доктор Ц.Цэцэгжаргал, МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Түмэнгэрэл нар оролцлоо.