Ректорын зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2025.04.02-ны өдрийн хурлын мэдээлэл

 

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС Пресс хэвлэлийн газрын журманд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /МУИС-ПРЕСС хэвлэлийн газрын менежер Т.Ууганбаяр/
  2. МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журманд оруулах зарим өөрчлөлт /Захиргаа, хүний нөөцийн газрын дарга С.Должин/
  3. Nature Masterclasses цахим сургалтын удирдамж танилцуулах /Сургалт зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Ганбат/
  4. Бусад асуудал

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Ажлын хэсэг гарган журмыг дахин боловсруулж, хэлэлцүүлэхийг Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэнд үүрэг болгов.
  2. Ректорын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журмын өөрчлөлтийг батлахаар боллоо.
  3. Nature Masterclasses цахим сургалт зохион байгуулахыг дэмжиж, удирдамжийг ректорын тушаал гарган батлахаар шийдвэрлэв.
  4. Бусад асуудал: Ректор Б.Очирхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар