Ректорын зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2025.04.08-ны өдрийн хурлын мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Монгол Улсын Их Сургуульд пост-доктор ажиллуулах журманд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Ахисан түвшний сургуулийн захирал Ц.Амартайван/
  2. МУИС-ийн Бизнесийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх асуудал /Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан/
  3. Харзтайн амралтыг цаашид ашиглах боломжийн талаар /Бизнес консалтинг төв, захирал Д.Энх-Отгон/
  4. Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркын багш ажилчдын байр барих тухай /ШУТ-ийн Улаанбаатар паркийн сургалтын мэргэжилтэн Д.Хонгорзул/
  5. Бусад асуудал:

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Ректорын зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган дахин боловсруулж, дараагийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
  2. МУИС-ийн Бизнесийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэхийг дэмжлээ.
  3. Харзтайн амралтыг цаашид ашиглах боломжийн талаар хэлэлцээд Хангамж үйлчилгээний газрын даргад тодорхой үүрэг даалгавар өглөө.
  4. Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркын багш ажилчдын байр барих асуудлыг хэлэлцээд судалгаа хийхийг холбогдох хүмүүст үүрэг болгов.
  5. Бусад асуудлын хүрээнд: Ректор Б.Очирхуяг, проректор Д.Заяабаатар, Б.Даваасүрэн, С.Гомбобаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар