МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2025.03.18-ны өдрийн хурлын мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- МУИС-ийн Эндаументын сангийн журам /Ажлын хэсгийн ахлагч Д.Бадмаанямбуу/
- “Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журам”-нд өөрчлөлт оруулах тухай /СХЧБГ-ын дарга С.Булгантамир/
- Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны удирдамж /ОХГ-ын дарга Б.Цэцэнцолмон/
- Монгол Улсын Их Сургуульд пост-доктор ажиллуулах журманд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /АТС-ийн захирал Ц.Амартайван/
- 2025-2030 оны МУИС-ийн Хүний нөөцийн бодлого /Захиргаа, хүний нөөцийн газрын дарга С.Должин/
- МУИС-ийн харьяалал бүхий хүрээлэнгүүдийн 2024 оны ажлын тайлан, 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх /МУИС-ийн 6 хүрээлэнгийн захирлууд/
- “МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн хаврын элсэлтийн квот нэмж батлуулах тухай” асуудал /Баруун бүсийн сургуулийн захирал Ц.Пүрэвсүрэн/
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Эндаументийн сангийн журмын төсөлд гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
- Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журам”-ын өөрчлөлтөд гишүүдийн гаргасан саналыг тусган, батлахаар шийдвэрлэв.
- Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны удирдамжийг хэлэлцээд батлахаар боллоо.
- “Монгол Улсын Их Сургуульд пост-доктор ажиллуулах журам”-нд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд дахин боловсруулж танилцуулахыг Ахисан түвшний сургуулийн захирал Ц.Амартайванд үүрэг болголоо
- “2025-2030 оны МУИС-ийн Хүний нөөцийн бодлого”-ыг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган батлахаар шийдвэрлэв.
- МУИС-ийн харьяалал бүхий хүрээлэнгүүдийн 2024 оны ажлын тайлан, 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцээд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө. Мөн МУИС-ийн судалгааны хүрээлэн төвийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулахыг Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатарт үүрэг болгов.
- “МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн хаврын элсэлтийн квот нэмж батлуулах тухай” асуудлыг хэлэлцээд саналыг Удирдах зөвлөлд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
- Бусад асуудлын хүрээнд: Ректор Б.Очирхуяг, БС-ийн захирал Н.Батнасан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР