Ректорын зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2025.03.25-ны өдрийн хурлын мэдээлэл

 

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. “МУИС-ийн харьяа нэгжүүдийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт, үнэлгээ хийх журам”-ын нэмэлт өөрчлөлт /Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга П.Лхамсүрэн/
  2. Мэдээллийн аюулгүй байдлын аудитын дүгнэлт, зөвлөмж танилцуулах тухай /Цахим шилжилтийн газрын дарга А.Баатарбилэг/
  3. THE эрэмбийн үзүүлэлт ба шалгуурын тухай ажлын хэсгийн дүгнэлт /Ажлын хэсгийн ахлагч Н.Пүрэвцогт/
  4. Дээд боловсролын сургалтын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийн талаарх мэдээлэл /Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар/
  5. МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журманд оруулах зарим өөрчлөлт /Захиргаа, хүний нөөцийн газрын дарга С.Должин/

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. “МУИС-ийн харьяа нэгжүүдийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт, үнэлгээ хийх журам”-ын нэмэлт өөрчлөлтөд гишүүдийн гаргасан саналыг тусган батлахаар шийдвэрлэв.
  2. Мэдээллийн аюулгүй байдлын аудитын дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, зөвлөмжийн дагуу холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.
  3. THE эрэмбийн үзүүлэлт ба шалгуурын тухай ажлын хэсгийн дүгнэлттэй танилцав.
  4. Дээд боловсролын сургалтын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний үзүүлэлтийн талаарх мэдээлэлтэй танилцав.
  5. МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журманд оруулах зарим өөрчлөлтийг хэлэлцээд дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр шийдвэрлэв.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар