МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын ахисан түвшний нэгдсэн хурлыг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Тус хуралд:
- Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн докторант Ш.Батбаяр “Морин хуурын хөгийн нэршил, хэрэглээний асуудалд” (удирдагч доктор П.Даваапил),
- Их Британи, Америк судлалын тэнхимийн магистрант А.Мөнх-Ундрал “Монгол сурагчдын англи хэлний (V), (W), (B) авианы дуудлагад спектрограмм бичлэгийн (Праат) арга ашиглан хийсэн дүн шинжилгээ (Нийслэлийн ЕБ-ын 16-р сургуулийн 7-р ангийн сурагчдын жишээн дээр) (удирдагч дэд профессор Ц.Оюунсүрэн),
- Түүхийн тэнхимийн докторант С. Нямдорж “Халх дахь хятад тариачдын түүхийн зарим асуудал” (XVII зууны сүүл үеэс ХХ зууны эхэн) (удирдагч профессор Г.Дашням, дэд профессор Д. Баярсайхан)
- Философи, шашин судлалын тэнхимийн магистрант Ө.Өсөхбаяр “Авлига ба шударга ёсны үнэлэмжийн хамаарал” (удирдагч дэд профессор Ц.Нямсүрэн)
- Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант Ж.Хишигжаргал “Монгол хэлний тайлбар толиудын толгой үгийн тайлбарыг харьцуулах нь (“Гал” хэмээх толгой үгийн жишээгээр) (удирдагч профессор Д.Заяабаатар) сэдэвт илтгэлийг тус тус хэлэлцүүллээ.
Илтгэлийг сэдвийг үндэслэсэн байдал, шинэлэг санаа, онол арга зүйн оновчтой байдал, судалгааны зорилго зорилтоо тодорхойлж, үр дүнгээ боловсруулсан байдал, хэл найруулга, форматын шаардлага хангасан байдал, асуултад хариулсан байдал, илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дүгнэхэд тэргүүн байранд докторант С.Нямдорж, дэд байранд докторант Ж.Хишигжаргал, гутгаар байранд магистрант Ө.Өсөхбаяр нар тус тус шалгарлаа. Илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн суралцагч, удирдсан багш нарт цаашдын эрдэм судлалын ажилд нь их амжилт хүсье.
Зохион байгуулах хэсэг