Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхимийн Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн профессорын баг, Оюутны Skyline клубтэй хамтран салбарын судлаач, мэргэжилтнүүдийг урьж уулзалт, хэлэлцүүлэг цувралаар зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдөр боллоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн, хот төлөвлөгч, архитектор, доктор Г.Лувсанжамц урилгаар оролцож, Хот ба бүс нутаг төлөвлөлт, Газар зохион байгуулалт хөтөлбөрүүдийн 1-4-р түвшний 50 гаруй оюутнуудад “Олон нийтийн оролцоотой хот төлөвлөлт” сэдвийн хүрээнд “20 минутын хот үзэл баримтлал”-ын талаар танилцуулга хийснээс гадна Улаанбаатар хотын өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээл, шийдвэрлэх асуудлууд, түүний гарц, шийдэл болон хувь хүний хөгжил болон өөрийгөө хөгжүүлэх туршлагын талаар чөлөөт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, хот төлөвлөгч, архитектор, доктор Г.Лувсанжамц болон оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.