Өнөөдөр МУИС, ХААН банктай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн, хугацааг дахин 2 жилээр сунгаж гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр, Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа, ХААН банкны Байгууллагын хамтын харилцааны захирал Ү.Наранцэцэг, БХХ-ы менежер Г.Нямсүрэн, ХААН Сүхбаатар салбарын захирал Д.Ариунбат, МУИС тооцооны төвийн захирал Д.Энхбаатар нар оролцсон юм. Харилцагч банкаа сонгох асуудлыг МУИС-ийн хамт олны зөвлөл, ҮЭ-ийн төлөөлөл болоод санхүү, эдийн засгийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гарган нилээд хугацаанд судалгаа, санал асуулга, харьцуулалт хийж, ярьж байж шийдсэн. Өнгөрсөн жилүүдэд харилцаж ирсэн ХААН банкны үйлчилгээнд манай багш ажилчид сэтгэл хангалуун байдаг. Цаашид ч мөн харилцан итгэлцэж хамтран ажиллахдаа таатай буйгаа ЭЗХБАЭ дэд захирал Ч.Нарантуяа хэлж байлаа.