ОУХС-ийн Дипломат Орчуулгын Тэнхмээс оюутнуудын дунд жил бүрийн хавар зохион явуулдаг гадаад хэлний уламжлалт баяр 2013 оны 3-р сарын 25-30-нд “ Гадаад хэл, Орон Судлалын Өдрүүд” нэртэйгээр явагдлаа. Гадаад хэлний баярт тус сургуулийн I-IV дамжааны оюутнууд өргөнөөр хамрагдан оролцож, сурч буй гадаад хэл болох Англи, Герман,Франц,Орос, Хятад, Солонгос, Япон хэлийг хир зэрэг эзэмшиж тухайн орныхоо түүх соёлоос хэрхэн суралцаж байгаагаа харууллаа.
Англиар яригч орнуудыг танилцуулах уралдаан зохиогдож:
1-р байранд ОУХ-ны 1-2 / АНУ/
2-р байранд ОУХ-ны 1-1 / Канад /
3-р байранд ОУЭЗХ-ны1-1 / Австрали /
Өрнө, Дорнын хэл соёлыг танилцуулах уралдаанд:
1-р байранд Хятад хэлийг сонгон суралцаж буй оюутнууд /32,7 оноогоор/
2-р байранд Солонгос хэлийг сонгон суралцаж буй оюутнууд /32 оноогоор/
3-р байранд Япон хэлийг сонгон суралцаж буй оюутнууд /30 оноогоор/
Англи хэл дээр явагдсан асуулт хариултын “Алтан хонх” тэмцээнд:
1-р байранд Ж. Золжаргал ОУЭЗХ 2-2
2-р байранд Б. Дүүрэнбилэг ОУХ 2-1
3-р байранд Т. Тони ОУХ 2-3
“Хэн сайн орчуулах вэ?” Англи хэлнээс орчуулах уралдаанд:
1-р байранд О. Баттулга ОУХ 3-1
2-р байранд Э. Энхрэл ОУХ 3-2
3-р байранд А. Нарангарвуу ОУЭЗХ 3-1
“Англи хэлээр хэн сайн дуулах вэ?” уралдаанд:
1-р байранд Г. Намуунаа ОУЭЗХ 3-1
2-р байранд Б. Золжаргал ОУЭЗХ 3-1
3-р байранд Э. Тулга ОУЭЗХ 3-2
Өрнө, Дорнын хэл соёлын сурталчилгааны үзүүлэн ханын сонины агуулгаар нийт оюутнуудын дунд асуултын удалдаан явуулж дүгнэхэд 4-р агийн оюутан Т. Итгэл шалгарч шагнууллаа. Мөн Өрнө , Дорнын хэл соёлыг амжилттай сурталчилсан үзүүлбэрүдээрээ Франц, Орос болон Хятад хэлнийг сонгон суралцаж буй оюутнууд шалгарч шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг тус тус хүртлээ.
Нийт оюутнууд идэхтэй, зохион байгуулалттай оролцож сурч буй гадаад хэлдээ сонирхолтой төдийгүй тухайн орны түүх соёлоос хэрхэн амжилттай суралцаж байгаагаа харуулсан ба оюутнууд маань өрнө дорнын орны хэлээр ярисан дуулсан, жүжиглэсэн түүх соёлоос нь дэлгэн харуулсан өдрүүд болж шинэ мэдлэг мэдээллээр сургуулийн анги танхим цалгисан багш оюутнууд хамтын амжилтаа харуулсан өдрүүд болж өндөрлөлөө.