Индонезийн соёлын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Share Button

Индонезийн Гадаад хэргийн яамнаас санаачлан хэрэгжүүлдэг Индонезийн Урлаг, Соёлын тэтгэлэг (BSBI) нь 2003 оноос хойш дэлхийн 74 улсын 1,000 гаруй оюутан залуусыг хүлээн авч, Индонезийн соёлын элч болгох зорилготой нэр хүнд бүхий хөтөлбөр юм.

2025 оны BSBI хөтөлбөр нь “Socioculturalpreneur” буюу соёл, урлагийг бизнесийн ухаантай хослуулах замаар эдийн засгийн боломж бий болгох зорилготой юм.

2025 оны 6-р сарын 23-наас 8-р сарын 23-ны өдрүүдэд Индонезийн нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдах тэтгэлэгт хөтөлбөрт Ази, Африк, Номхон далайн бүс нутгаас 22–35 насны соёл, урлаг, бүтээлч үйлдвэрлэл, гарааны бизнесийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй 10 залуу мэргэжилтэн оролцох боломжтой.

Хөтөлбөрийн гол онцлог:

  • Индонезийн уламжлалт болон орчин үеийн урлаг, гар урлал, бүжиг, хөгжим, хоолны соёлын сургалтууд
  • Соёлын бүтээгдэхүүнийг зах зээлд нийцүүлэн хөгжүүлэх бизнесийн сургалтууд
  • Индонез хэлний суурь мэдлэг олгох хичээл
  • Соёлын өв, орон нутгийн урчуудтай танилцах аялал, олон нийтийн үйл ажиллагаа
  • Байгаль орчныг хамгаалах сайн дурын ажил (усан ой сэргээх, шүрэн хад хамгаалах гэх мэт)
  • Соёлын бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид, салбарын мэргэжилтнүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг
  • Өөрийн соёлын бизнес санаагаа төсөл болгон танилцуулах

Тэтгэлэгт багтах зүйлс:

  • Хөтөлбөрийн хугацаанд байрлах байр
  • Нисэх буудлаас угтах болон үдэх үйлчилгээ
  • Хоёр талын нислэгийн тийз
  • Амьдрах зардал

Тэтгэлэгт хүсэлтээ хэрхэн өгөх вэ?

Өргөдлийн сүүлийн хугацаа: 2025 оны 5-р сарын 27

Өргөдөл хүлээн авах хаяг: pensosbud.kbri@kemlu.co.id

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, маягт болон шаардлагатай материалуудыг дараах холбоосоор татаж авна уу: https://kem.lu/baq

Нууц үг: iacsbsbi2025

Индонезийн соёлын элч болж, олон улсын залуу манлайлагчидтай мөр зэрэгцэн суралцах боломж таныг хүлээж байна!

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар