Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад 2025 оны тавдугаар сарын 17-19-ны өдрүүдэд МУИС-ын Багш Оюутны Хөгжлийн төв дээр амжилттай зохион байгуулагдав. Олимпиадын дүнгийн хурал МУИС-ийн I байрны Дугуй танхимд 2025 оны тавдугаар сарын 19-нд болж өндөрлөлөө.
Хамтран ажиллагчаар Цахим хөгжил, Инноваци Харилцаа Холбооны Яам, “E-Mongolia” ерөнхий ивээн тэтгэгчээр “Юнител групп”, Голомт банк, “lend.mn”, “MIRAI technologies”, ивээн тэтгэгчээр “Анд глобал”, “JamoGrand”, “Unlock Capital” компаниуд ажиллалаа.
Энэ удаагийн олимпиадад 11 их, дээд сургууль, коллежийн 18 багийн 48 оюутан, одтой баг буюу компанийн хөгжүүлэгчдээс бүрдсэн гурван багийн хөгжүүлэгч оролцсон юм.
Олимпиадад оролцогчид тавдугаар сарын 17-ны өдрийн 12:00-17:00 цагийн хооронд 12 бодлогыг бодож мэдлэг, оюун ухаан, программчлалын ур чадвараараа өрсөлдлөө.
Оролцогч багууд дараах амжилтуудыг үзүүлсэн байна. Үүнд
№ | Багийн нэр | Сургуулийн нэр | Бодсон бодлого | Бодолтод зарцуулсан хугацаа |
1 | Treaple | МУИС-МТЭС | 9 | 809 |
2 | NUM 1.0 | МУИС-МТЭС | 9 | 1021 |
3 | Too Late to Execute | Шинэ Монгол ТДС | 8 | 646 |
4 | sudoers | Шинэ Монгол ТДС | 8 | 876 |
5 | Infinity | Мандах Их Сургууль | 5 | 401 |
6 | NMCT | Шинэ Монгол ТК | 5 | 538 |
7 | TesseracT | МУБИС | 3 | 208 |
8 | MandakhZ | Мандах Их Сургууль | 3 | 251 |
9 | MUST-2 | ШУТИС | 3 | 831 |
10 | Fibonacci | СЭЗИС | 1 | 8 |
11 | MUST-1 | ШУТИС | 1 | 52 |
12 | Hello World! | ХҮРЭЭ МХТДС | 1 | 132 |
13 | tech mind | Их Засан ОУИС | 1 | 227 |
14 | Possitive | Глобал Удирлагч Их Сургууль | 1 | 250 |
13 | Shimpanzine Bananinii | ШУТИС ДаТС | 1 | 250 |
14 | System | Глобал Удирлагч Их Сургууль | 1 | 250 |
Эдгээр багуудаас МУИС-ийн МТЭС-ийн Г.Багаболд дасгалжуулагчтай оюутан М.Наранбат , Э.Энх-Очир, Б.Бат-Оргил нарын бүрэлдэхүүнтэй “Treaple” баг алтан медаль, МУИС-ийн МТЭС-ийн Г.Багаболд дасгалжуулагчтай оюутан Г.Далайцэрэн, Б.Дугаржанцан, Ж.Тамир нарын бүрэлдэхүүнтэй “NUM 1.0” баг мөнгөн медаль, Шинэ Монгол ТДС-ийн М.Идэрбаатар дасгалжуулагчтай оюутан Б.Адъяатөмөр, А.Чингүүнжав, Б.Амарсайхан нарын бүрэлдэхүүнтэй “Too Late to Excute” баг мөнгөн медаль, Шинэ Монгол ТДС-ийн М.Идэрбаатар дасгалжуулагчтай оюутан Б.Мөнх-Оргил, Б.Энхбаатар, Д.Бат-Ерөөлт нарын бүрэлдэхүүнтэй “Sudoers” баг мөнгөн медаль , Мандах Их Сургуулийн Ө.Ганзориг дасгалжуулагчтай Б.Баярбат, Ц.Одонхүү , З.Бумандэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй “Infinity” баг хүрэл медаль, Шинэ Монгол ТК-ийн Н.Соронзонболд дасгалжуулагчтай М.Молор, Г.Билгүүн, Т.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй “NMCT” баг хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Олимпиадын тусгай байруудад МУБИС-ийн Ж.Дашдэмбэрэл дасгалжуулагчтай оюутан Б.Төрбилэг, Б.Эсүг, Э.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй “TesseracT” баг, Мандах Их Сургуулийн Ө.Ганзориг дасгалжуулагчтай оюутан Б.Сумъяабазар, Г.Цэрэндорж, Н.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй “MandakhZ” баг, ШУТИС-ийн Э.Батцэцэг дасгалжуулагчтай оюутан М.Энхбаяр, П.Билгүүнтөгөлдөр, М.Мөнхбагана нарын бүрэлдэхүүнтэй “MUST-2” багууд тус тус шалгарав.
Онцгой багаар Глобал Удирлагч Их Сургуулийн Д.Энхжаргал дасгалжуулагчтай оюутан Н.Цэцэнбилэг, Б.Ганцэцэг, Л.Хангайбазар нарын бүрэлдэхүүнтэй Positive баг шалгарлаа.
Одтой багийн онооны хүснэгт
№ | Багийн нэр | Байгууллагын нэр | Бодсон бодлого | Бодолтод зарцуулсан хугацаа |
1 | Beyond Journey’s End | Эрхэт Эрдэм | 10 | 711 |
2 | ANDers | AND Global | 6 | 1021 |
Харин одтой багийн хувьд Эрхэт Эрдэмийн “Beyond Journey’s End” баг 10 бодлогыг 711 минутад бодож тэргүүлсэн бол, “ANDers” баг 6 бодлогыг 1021 минутад бодож дэд байранд тус тус шалгарсан байна.
Олимпиадад амжилттай оролцсон бүх багуудад олимпиадыг зохион байгуулах комиссын зүгээс баяр хүргэж сурлага, бүтээл, ажил хөдөлмөрийн их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд хамтран болон ивээн тэтгэж ажилласан бүх байгууллага болон компаниуддаа хамгийн сайн сайхныг хүсье.
Эрдмийн хэт цахиваас
Хөгжлийн гал бадармyй