Сонирхсон хуулийн этгээд, аж ахуйн нэгжид
“МУИС-ийн Захиргаа, төвлөрсөн сангийн цэвэрлэгээ үйлчилгээнд ашиглах бараа, бүтээгдэхүүн” нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Нийлүүлэгч байгууллага дараах шаардлага хангасан байх:
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хавсаргаж ирүүлэх
- Ижил төстэй бараа нийлүүлж байсан гэрээний хуулбар, нотлох баримт
- Захиалагчийн техникийн тодорхойлолтын дагуу нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний үнийн санал ирүүлнэ. /зарим бараа, бүтээгдэхүүнүүд дээр хувилбарт санал ирүүлж болно./
- Нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний техникийн тодорхойлолт ирүүлнэ.
- Оролцогч байгууллага бараа, бүтээгдэхүүний дээжийг үнийн санал авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлнэ.
- Шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгохоос өмнө захиалагч талтай хэлэлцээр хийнэ.
Үнийн саналыг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 122 тоот /77307730-1213/ хаяг, эсвэл Banzragch.r@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
МУИС-ийн Хангамж, үйлчилгээний газар