МУИС-ийн Үнэт зүйлс, Уриа үгийг олон нийтэд таниулах оюутны уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн 2025–2030 оны Стратеги төлөвлөгөөний Тэргүүлэх чиглэл 5.2.7–ийн хүрээнд, их сургуулийн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлс, Уриа үг зэргийг оюутан, суралцагч болон олон нийтэд таниулан сурталчлах зорилготой бүтээлч видео уралдааныг МУИС-ийн оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.

Уг уралдааныг МУИС-ийн Төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын нэгж болон Бизнесийн сургуулийн Маркетингийн хөтөлбөр хамтран санаачилж хэрэгжүүлсэн бөгөөд нийт 168 оюутан бүртгүүлж, 31 баг (нэг баг 4-5 оюутнаас бүрдсэн) оролцож, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.

Тэмцээний дүн:

  • 1-р байр: Marketminds баг (О.Номин, П.Долгорсүрэн, Н.Номинтунгалаг, М.Номин, Х.Мичид)
  • 2-р байр: Astala баг (Г.Дөлгөөн, Б.Батгүн, О.Учрал, Б.Энхжин)
  • 3-р байр: Chics баг (Ц.Намуунтөгс, Г.Энхжин, Г.Батдулам, Д.Номиулан)
  • Тусгай байр: Dream High баг (Т.Янжинлхам, Б.Хандсүрэн, Б.Баярмагнай, Э.Эрдэнэцэцэг, А.Хулан)

Шалгарсан багуудад өргөмжлөл, NUM брэндийн бүтээгдэхүүн гардуулж, бүтээлч оролцоог нь урамшууллаа.

Оролцогч багууд МУИС-ийн стратегийн баримт бичигт тусгагдсан үнэт зүйлсийг Reels форматаар илэрхийлсэн богино хэмжээний видеонууд бүтээж, сургуулийн соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюутнуудад бахархал төрүүлэх, үнэ цэнийг ухамсарлах урам зориг, сэдэл өгөхөд чиглэсэн юм.

Шалгарсан багуудын reels link:

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар