Гадаад хэл соёлын сургуулийн Сургалтын албанаас өнөөдөр Замын цагдаагийн газартай хамтран “Оюутан – замын хөдөлгөөөн”, “Зам тээврийн хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр оюутнуудад зориулсан лекц зохион байгууллаа.
ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч Цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр, ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн ахлах байцаагч Цагдаагийн хошууч Д.Чинзориг нар уригдан лекц уншиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зам тээврийн хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал бодлоо солилцсон юм.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНДӨӨ СОЁЛТОЙ ОРОЛЦОЦГООЁ.