Бүгд Найрамдах Хятад Ард улсын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Америк Судлалын Институт, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуулийн судалгааны лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санал солилцлоо.
Уулзалтанд МУИС-ийг төлөөлж Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, Бизнесийн сургуулийн дэд захирал М.Эрдэнэбат, Бодлогын Судалгааны Лабораторийн менежер Д.Ууганжаргал нар оролцов.
Уулзалтын хүрээнд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Засах Орны Нийгмийн Шинжлэх Ухааны Академи болон МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бодлогын Судалгааны Лабораторийн хооронд ойрын хугацаанд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хоёр орны нийгмийн чиглэлийн судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн бодлого, гадаад худалдаа болон бусад чиглэлээр хамтарсан судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох зэргээр хамтын ажиллагааны бодит санал солилцож, харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцлоо.