Номын сан | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

НОМЫН САН

 

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Номын санч

ОРОН ТОО: 2 (үндсэн), 2 (түр)

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны төрлөөр болон номын нэг бүрчилсэн дансны дугаарлалтын дагуу тавиурт үнэн зөв байрлуулж, уншлага үйлчилгээнд ямагт бэлэн байлгах,
  2. Уншигчдад шаардлагатай ном хэвлэлээр үйлчилж, ном хэвлэлийн бүтээгдэхүүнийг өргөнөөр сурталчлах,
  3. Холбогдох лавлагаа, мэдээллийн санг бүрдүүлэх,
  4. Сан хөмрөгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хадгалалт, хамгаалалтыг холбогдох журам, заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж номын өр дутагдалгүй ажиллах,
  5. Номын сангаас зохион байгуулж буй ажлуудад идэвхтэй оролцох

БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр

МЭРГЭЖИЛ: Байгаль, нийгэм, хүмүүнлэг, техникийн шинжлэх ухааны аль нэг салбар

МЭРГЭШИЛ: Номын санч мэргэжилтэй бол давуу тал болно.

УР ЧАДВАР:

  • Баримт бичиг боловсруулах, албан хэрэг хөтлөх, архивлах,
  • Цахим орчинд ажиллах,
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй,
  • Мэдээлэл боловсруулах,
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, хариуцлага хүлээх,
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах,
  • Багаар ажиллах, өөрийгөө тогтмол хөгжүүлэх,
  • Харилцааны соёлтой, бусдыг ойлгох,

ТУРШЛАГА: Шаардахгүй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Бүртгэл: 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1132

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар