МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Ажлын байрны нэр: СУВИЛАГЧ
Орон тоо: 1 /Үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Тусгай дунд болон дээд боловсролтой
Мэргэжил: Сувилагч
Мэргэшил: Ерөнхий сувилахуй
Туршлага:
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
Ур чадвар:
- Сувилахуйн тусламж үйлчилгээг чадварлаг үзүүлэх;
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, яриа, харилцааны болон хувийн соёлтой байх;
- Байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалах;
- Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
Гүйцэтгэх үүрэг:
Их сургуулийн нийт багш, ажилтан, суралцагчдад эрүүл мэндийн тусламж,үйлчилгээг батлагдсан стандарт, сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл:
2025 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131