Монгол Улсын Их Сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

 

Ажлын байрны нэр:  ЭДИЙН ЗАСАГЧ

Орон тоо: 1 /ТҮР/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Эдийн засагч, Нягтлан бодогч, Бизнесийн удирдлага

Мэргэшил: Санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Нягтлан бодогч, Мэргэшсэн санхүүгийн шинжээч бол давуу тал болно.

Туршлага:

  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан;
  • Эдийн засгийн судалгаа шинжилгээ хийх, мэдээллийг боловсруулах арга зүйг сайн эзэмшсэн;
  • Ажлын зохион байгуулалттай, бие даан шийдвэр гаргах чадвартай;
  • Бичиг баримт боловсруулах стандарт, технологи эзэмшсэн;

Ур чадвар:

  • Төсвийн болон санхүүгийн програм ашиглах;
  • Хууль дээдлэх, хариуцлага хүлээх;
  • Багаар ажиллах, ачаалал даах;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Мэргэжлийн болон харилцааны ёс зүйтэй;
  • Байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалах;

Гүйцэтгэх үүрэг:

Ажлын байрны зорилт:

Сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урт болон богино хугацааны санхүүгийн төлөвлөлт, урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нэгдсэн төсөв зохиох,  эдийн засгийн үр ашгийн тооцоо хийх, санхүүгийн тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, сургуулийн хэмжээнд мөрдөгдөх санхүү, эдийн засгийн холбогдолтой журам, заавар, тушаал шийдвэрийг боловсруулах, удирдлагын мэдээллийг боловсронгуй болгох, санхүү эдийн засгийн мэдээллийн архивын нэгж бий болгох.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 100 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар