Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

 

МОНГОЛ ХЭЛ, ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТЭНХИМ

Ажлын байрны нэр:   Тэнхимийн туслах ажилтан

Орон тоо:: 1 (үндсэн)

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
  • Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
  • Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
  • Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
  • Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Багш, Монгол хэл, уран зохиолын боловсрол, Хэл шинжлэл (монгол хэл), Хэл уран зохиол (Монгол хэл)

Туршлага: Оюутантай ажиллаж байсан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
  • Монгол бичгээр цахимд бичих чадвартай;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

 Утас: 75754400-1131,

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар